Сvнс

Од ч vгvй сар ч vгvй тэнгэр ч vгvй хэрнээ тэгтлээ харанхуй биш энэ шєнє тvvний минь энгэр шиг дулаахан. Хаанаас ч юм бvv мэд намар vнэртэнэ.
Шєнє болохоор л хаа нэг тийшээ намайг орхиод нэг тийшээ зугаацан алга болдог хэнэггvйхэн сvнсээ хvлээн сууна би тагтан дээрээ суусаар л байв. Хэзээ ч минийх байгаагvй миний саваагvй сvнс. Цонхноос цонхны хооронд, харанхуй тагтан дээгvvр, эсвэл vхэгсэдийн хотхонд тэр єєр нэгэн биеийг эрж хйасаар л байгаа. Сvнс бид хоёр учраа олох гэсээр хориод жилболжээ. Биегvй сvнс бидний ертєнцєд байж болохгvй учраас л тэр надад ирсан. Тэгэхэд тvvнд єєр сонголт хийх цаг , завч байгаагvй. Тэр газартvлдэх л гэж надруу яарч. Гэтэл єсєж томрохын хэрээр миний уйтгартай зvх сэтгэл сvнсийг бухимдуулж байв. Ингээд л сvнс надаас залхаж єєрийн эрэлдээ гарсан юм. Заримдаа бvр сар, жилээр ч алга болно. Сvнс, бие хоёр авцалдаагvй болохоор л мийнйи туулах зам утга учиргvй байдаг биз. Тэр байсан байгаагvй надад ямар чялгаагvй боловч энэ шєнє єєрєє ч мэдэлгvй миний сvнсгvй бие ганцаардан дvнсийсээр суулаа. Ємнє нь дандаа ламаар дуудуулж байж тvvнийг буцаан авчирдаг байв. Харин єнєєдєр єєрєє тvvнийг дуудаж сууна. Ирэх эсэхийг нь мэдэхгvй. Тээр урд долоон давхарын тагтан дээр чєтгєрийн улаан цаг хааяа хааяахан гялалзана. Тэрнээс єєр амьд юм энэ хотод алга бололтой. Од, сар тэнгэртэй ханьссаар єдийг хvргэсэн надад аль аль ньбайхгvй энэ л шєнє сvнснээс минь хэрэгтэй юм байсангvй. Аль эт байхгvй болчихсон эмээгийнхээ оёж єгсєн хєх тэрлэгээр хєлєє хучин суугаад хvлээгээд л байлаа. Хvлээгээд л …
Хэн нэгний зvvд шиг нvд хаа нэгтэйгаас ширтэхийг гэнэт мэдрэв. Хаашаа ч харсан салахгvй дагана. Нvдээ анихад ч єнєєх л нvд. Энэ цонхноос уу? Эсвэл тэр тагтнаас уу? Хараадл, хайгаад л байв. Бvр хажууханд л санагдана. Тэгээд єнєєх бvгээн шувуу нэг л танил нvдээр надруу харсаар байгааг анзаарлаа. Юмхэлэх гээд ч байх шиг. Толинд туссан мэт миний хоёр нvдээр тэр шувуу намайг ээрэх аж. Тэгээд амандаа зуусан гунигаа євєр дээр минь орхичихоод vvр хаяарахад сvнс шиг чимээгvйхэн нисэн одлоо. Гаслантай ганцаардал нvд анилдуулж эхлэв. Тvрvvнээс хойш дулаахан сангдсан шєнє алгуурхан зvvн тийш гулсан алга болоход дагжим хvйтан єглєєний дунд би дахиад л ганцараа хоцорлоо. Сvнс ирсэнгvй.

Х. Болор-Эрдэнэ

0 comments: